Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зурагт хуудас гомдол дагууллаа

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
Зурагт хуудас гомдол дагууллаа

Их Британийн Гадаад хэргийн яам БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан гомдлыг шалгаж эхэллээ.

Лондоны баруун хэсэгт байх нэгэн үсчин, гоо сайхны салон цонхон дээрээ удирдагч Ким Жон Уны том хөрөг бүхий зурагт хуудас байрлуулсан нь хэл амны бай болжээ.

“М&М Hair Academy” салоныхон бэл бэнчинтэй үйлчлүүлэгчдийг татахын тулд ийм хөгжилтэй арга сэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэд салоноос нь холгүйхэн БНАСАУ-ын Элчин сайдын яам байдгийг огт мэдээгүй бөгөөд дипломат ажилтан ирж зурагт хуудсыг буулгахыг шаардахад тоглоом тохуу хийгээд өнгөрсөн гэнэ.

Цагдаагийн байгууллагад хандаад ч хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэсэн хариу сонссон Элчин сайдын яамныхан Их Британийн Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тэд удирдагчийг нь гутаан доромжилж, өдөөн хатгасан үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриалжээ. Гадаад хэргийн яамныхан асуудлыг судлан ямар хариу өгөхөө хэлэлцэж байна.

Харин энэ явдлын гол “буруутан” болох зураг одоогоор байрандаа хэвээр, жуулчдын харах дуртай зүйлийн нэг болсон тухай Лондон хотын хэвлэлүүд мэдээлжээ.

Зураг