Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр үеийг мансуурлаас хамгаалах сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 17-21-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансуурал, донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш бэлдэх сургалтыг зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын 70 дугаар сургууль дээр болж буй тус сургалтад Ерөнхий боловсролын дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хамрагдаж байгаа аж.

Уг сургалтыг Дүүргийн засаг даргын орлогч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажил хариуцсан зөвлөлийн нэгдүгээр нарийн бичгийн дарга П.Цэцэгмаа, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Бадрах, Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын тамгын хэлтсийн дарга О.Алтангэрэл нар зохион байгуулж буй аж.