Уншиж байна ...

БЯЦХАН 6 ЗҮРХЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

ikon.mn
2024 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТББ Хөүлсам Фүүдс ХХК-ийн хамт олон нэгдэж зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхдийн мэс заслын төлбөрийг бүрдүүлэхээр “Бяцхан 6 зүрхэнд амьдрал бэлэглэе” уриан доор Хүүхдийн баярыг хүртэл нэгж бүтээгдэхүүн бүрээс 100₮-ийг ТББ-ын санд зориулна.

Хөүлсам Фүүдс ХХК нь шинэхэн хоол, зуушны төрлийн бүтээгдэхүүн болох Цезарь салат, Гарден салат, тахиа болон гахайн махтай Покет пита, Розе бэйкеритэй хамтарсан чацаргана, нэрстэй Комбо кэйкийг зөвхөн CU конвиниенс салбар дэлгүүрүүдэд худалдаалдаг.

“Зүрх мартахгүй” ТББ нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжоор хангах, тэдний гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 5-р сараас хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хугацаанд хөдөө орон нутагт 47,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, 1100 гаруй хүүхдэд зүрхний гажиг засах мэс заслыг амжилттай хийгээд байна.

Та “Бяцхан 6 зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд CU-ээс дээрх бүтээгдэхүүнийг худалдан авч нэгдээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.