Уншиж байна ...

Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ. 

Ингэснээр тэрбээр Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болж байгаа аж.

Тодруулбал МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Сонирхуулахад Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хөх тэнгэрт дүүлэн ниссэн гурав дахь үеийн нисгэгч аж. 

Анхны нислэгээ үйлдэхээсээ өмнө МИАТ ТӨХК-ийн нисгэгч Л.Номин сэтгэгдлээ хуваалцахдаа "Би 2018 онд Канад улсад нисгэгчээр төгссөн. Таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна.

Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг "Line training" хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна" гэсэн юм.

https://www.facebook.com/Mrtd.Gov.Mn/videos/427306773043287