Уншиж байна ...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газраас тодруулснаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр 10:01 цагт иржээ.

Алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250" загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасагт хүргэсэн байна.

Харамсалтай нь автобусны жолооч 36 настай, туслах жолооч 44 настай, эрэгтэй нас барсан байжээ.

Автобусанд явсан хүмүүсээс бэртэж, гэмтсэн 18 ажилтныг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч, тусламж үзүүлэн Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
  • Зорчих хэсгийг чөлөөлөх;
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Улсын хэмжээнд зам тээврийн осол ихээр гардаг хар цэгүүд

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг