Уншиж байна ...

Өмхий махны хэрэгт холбогдсон хятад иргэнийг ₮25 сая, "Эм Ди Си Пи" компанийг ₮70 саяар торгох ялыг хэвээр үлдээв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмээлтийн нянгийн бохирдолтой махны үйлдвэрийн гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн онд болж, шийдвэрээ гаргасан байдаг.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөөгүй байна. Ингэснээр өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт холбогдсон хятад иргэнийг ₮25 сая, компанийг ₮70 саяар торгох ял оноосон юм.

Тодруулбал “Эм Ди Си Пи” ХХК-д 70,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70,000,000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж, нэгтгэн нийт 25,400,000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг.

Түүнчлэн тус компанийн агуулахад хадгалагдаж буй 234,864 килограмм мах, махан бүтээгдэхүүн,  969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгах шийдвэр гаргасан юм.