Уншиж байна ...

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

ikon.mn
2024 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

УБТЗ нь 2023-2024 онд Зүүнхараа зангилаанд 2 блок 80 айлын ипотекийн орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний блок болох 40 айлын орон сууцыг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Тухайн барилга нь 5 давхар, зоорийн давхартаа 12 автомашины зогсоолтой, төлбөрийн нэн таатай нөхцөлтэйгөөр төмөр замчдаа хамруулж байгаа юм байна.    

УБТЗ ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Ингэснээр 1мкв-ийн үнийг 1,900,000 төгрөг буюу нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа орон сууцжуулах боломжийг хангажээ. 

зураг
 
зураг
 

Хоёр дахь ээлжийн 40 айлын орон сууцны барилгын суурийг өнгөрсөн онд хийж дуусгасан бөгөөд энэ оны 11 сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

Тус нийгэмлэг нь төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр зам дагуух томоохон зангилаад, суурин газруудад орон сууц барьж, дээрхийн адилаар нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулах зорилготой ажиллаж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН