/2019 оны гуравдугаар сард нийтлэгдсэн уг мэдээллийг дахин нийтлэв/
Манай улсад жил бүр гардаг халдварт өвчнүүд түүнээс сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай хамтран бэлтгэснээ хүргэж байна.
Ямар халдварт өвчин аль улиралд гарч, хэн өртдөг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүлээн авна уу.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвчлөл эрс нэмэгддэг тул дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилладаг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Улирлын томуугийн вакцин хийлгэхээс гадна дархлаагаа дэмжих, гарын ариун цэврийг сахих гэх мэт энгийн аргуудыг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой.
Улаанбурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Улаанбурхны халдвар авсан даруйд шинж тэмдэг илрэхгүй ба нууц үе нь 9-11 хоногийн хугацаанд өрнөдөг тул халдвар авснаа мэдэлгүй бусдад халдвар тараадаг.
Манай хөрш зэргэлдээ орнуудад улаанбурхан өвчин гарч буй эрсдэлтэй энэ үед өвчлөлөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалт гэдгийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс зөвлөж байгаа юм.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Менингококк нь агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар бөгөөд жилд дунджаар 10 хүн энэ халдварыг авдаг байна. Уг өвчний халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандаж үзүүлээрэй. Бүх шатны эмнэлэгт сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байгаа.
Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Сальмонэллёзын халдвар нь VI-VII сард ,цусан суулга нь VII-IX сард гардаг гэдэсний халдварт өвчин. Хөрсний бохирдолтой холбоотойгоор цусан суулга, сальмонэллёз халдвар зэрэг халдварт өвчнүүд гардаг байна.
Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг. Энэ халдварт өвчин ЕБС-ийн хичээл эхлэх үеэр нэмэгдэж, бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хоол үйлдвэрлэгчид буюу хүүхдийн хоол бэлтгэж буй цайны газруудад технологийн горим алдагдсанаас хоолны хордлого болох эрсдэл үүсдэг. Мөн ахуйн хүрээнд ч түгээмэл гардаг байна.
Өнгөрөгч оны сүүлчээр ЭМЯ-наас мэдээлэл хийж улсын хэмжээгээр хоолны хордлогот халдварын тоо нэмэгдэж байгааг хэлж байсан. Тухайлбал, 30-аас дээш хүнийг хамарсан хэд хэдэн хордлого, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байранд гарч 71 хүүхэд өвчилсөн халдварыг нэрлэж болох юм.
Хамгийн сүүлд гэхэд сар шинийн баяраар KFC сүлжээ хоолны газрын Зайсан салбараар үйлчлүүлсэн 240 гаруй иргэнд хоолны хордлогын эмнэлзүйн шинж илэрсэн билээ.
Цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.
Мөн өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?