Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүн улсын үеийн шаазан $37.7 саяын үнэ хүрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүн улсын үеийн буюу 1,000 орчим жилийн настай шаазан аяга дуудлага худалдаан дээр $37.7 саяар зарагдаж үнийн дээд амжилт тогтоосныг өнөөдөр Sotheby’s мэдээлжээ.

Ингэснээр Хятадын шаазан эдлэлийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж байна. Үүнээс өмнө 2014 онд Мин улсын үеийн дарсны аяга $36.05 саяар Шанхайн нэгэн хөрөнгөтөнд зарагдаж байсан нь дээд амжилт байлаа.

$10.2 саяас эхэлсэн дуудлага худалдаа 20 минутын дараа утсаар санал хэлсэн оролцогчийн ялалтаар өндөрлөжээ. 13 см диаметртэй, хөх өнгийн гэрэлтдэг паалантай уг шаазан нь Умард Сүн улсын хааны ордонд хэрэглэгдэж байсан бийр угаах зориулалттай сав гэнэ.

Ийм шаазан дөрөвхөн ширхэг үлдсэн нь хувь хүмүүсийн гар дээр байдаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian