Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүдээ ярих гээд ХУЛГАЙГАА ярив уу

Б.Төгөлдөр
2017 оны 9 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Ерөнхий сайдыг огцруулахыг хүсэгчид намын Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухай ч эх сурвалжууд хэлж байв. Гэтэл гэнэтхэн л Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохоор болсон гэх “шум”-ыг тараасан нь цаад утгаараа бол өргөдлөө өгөөд огцорчхоосой, албан тушаалаа өгчхөөсэй хэмээн дотроо залбирагсдын хийж буй үйлдэл гэж хармаар-

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгчээ гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр тархсан.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээ шүү. Сэтгүүлчид, сошиалчид минь үнэнийг бичиж байна уу!!! Зохион байгуулалттай улс төрийн мэдээ, төлбөрт мэдээнд ч гэсэн хэм хэмжээ, хязгаар гэж байх ёстой.

Энэ худлаа мэдээнээс Эрдэнэбат гэж хувь хүн хохирох уу, Монгол Улс хохирох уу гэдгээ бас бодмоор. Хүмүүс, ялангуяа манай сэтгүүлчид Медведевийн тухай иймэрхүү худлаа жиргээ ямар үр дагавар авчирсныг мэддэг л байх” гэжээ.

Дашрамд сонирхуулахад Медведевийг огцруулах тухай асуудал аль 2013 оноос эхэлсэн. Харин энэ жил нэлээд идэвхжиж байгаа нь ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой. Учир нь В.Путин 2011 онд ажлаа авах үедээ сонгуульт хугацаагаа дуустал засгаа солихгүй хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Путинийг хийсэнгүй юмгүй харагдуулахын тулд Навалный тэргүүтэй сөрөг хүчин нь засгаар байн байн ийн оролддог гэдэг мэдээлэл ч бий. Тодруулбал хэн нэгний ажлыг харлуулахын тулд тодорхой хэмжээгээр нөгөөг нь заавал оролддог гэсэн үг. Нөгөө л “Бага чулуугаар их чулууг доргиох” гэгчээр гэсэн үг.

Гэвч энэ удаа эгээ л “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэг болж орхив бололтой. Учир нь өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан болж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж байгаа тухай сургийг тараасан. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулахыг хүсэгчид намын Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухай ч эх сурвалжууд хэлж байв. Гэтэл гэнэтхэн л Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохоор болсон гэх “шум”-ыг тараасан нь цаад утгаараа бол өргөдлөө өгөөд огцорчхоосой, албан тушаалаа өгчхөөсэй хэмээн дотроо залбирагсдын хийж буй үйлдэл гэж хармаар.

Учир нь Монгол Улсын одоогийн Засгийн газар бага хугацаанд тодорхой амжилттай ажиллаж, тэдгээр нь олон улсын түвшинд ч үнэлэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэх болсон. Тодруулбал энэ оны наймдугаар сарын байдлаар шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 230 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдсэн.

Өнгөрсөн дөрвөн жилд гадаадын олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт Монгол Улсаас гарсан бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна манай улсын хууль, эрх зүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлого тогтвортой бус байсантай холбоотой гэж үзэх эх сурвалжууд ч бий.

Харин сүүлийн Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, ОУВС зэрэг түнш байгууллага, орнуудтай хамтран ажиллаж байгаагийн дүнд дөрвөн жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналтыг зогсоож 5.3 хувийн өсөлттэй болгож, эдийн засгийн өсөлт дан ганц нүүрсний үнээс бус бусад салбар жигд өссөнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд баталж байгаа.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Будапештад болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа уулзсан. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм.

Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна” хэмээн хэлсэн нь Засгийн газрын үйл ажиллагаанд “Онц” тавьсан гэхэд ч хилсдэхгүй л болов уу.

Учир нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, эрчимжүүлэх шат дараалсан арга хэмжээнүүд авснаар олон эерэг өөрчлөлт гарснаар өнгөрсөн хоёр жилд 20 хувиар буураад байсан худалдааны эргэлт энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсөөд байгаа юм.

Зураг