Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Ким Жон Ун маш ухаалаг, маш зөв шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны Гуамын аралд цохилт өгөх шийдвэрээ түдгэлзүүлсэн явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп магтсан мэдэгдэл хийжээ.

Тэрээр өчигдөр твиттер хуудсандаа бичихдээ “Хойд Солонгосын Ким Жон Ун маш ухаалаг, маш зөв шийдвэр гаргалаа. Ингээгүй бол таагүй үр дүнд, сүйрэлд хүрэх байлаа!” хэмээн өгүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт талуудын харилцаа хамгийн аюултай түвшиндээ хүрч, дайны ирмэгт ойртоод байв.

Номхон далай дахь АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуам арал руу Хойд Солонгос пуужин харвахаар бэлдэж эхэлсэн бол АНУ хариу цохилт өгөхөөр зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулсан юм.

Харин энэ долоо хоногийн эхээр Пёньян цохилтын төлөвлөгөөгөө цуцалж, Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэхээр болсон тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

Наймдугаар сарын 6-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл АНУ-ын санаачилсан эдийн засгийн шинэ хоригийг гишүүдийнхээ 100 хувийн саналаар баталсан нь Пёньян-Вашингтоны харилцааг хурцатгах эхлэл болсон юм.

 

Эх сурвалж: Russia Today