Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний цагдаа нэг шөнийн дотор 32 хүний амь хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Саяхан Филиппиний цагдаа нар нэг шөнө хэд хэдэн ажиллагаа явуулсны дүнд 32 хүний аминд хүрсэн нь ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хар тамхины эсрэг дайны хамгийн их цус урсгасан шөнө байлаа.

Ноднин жил ерөнхийлөгчөөр сонгогдсон Дутертэ тус улсын хар тамхины ертөнцөд урьд өмнө үзэгдээгүй өргөн хэмжээний дайн зарлаж байв.

Өнгөрсөн Даваа гарагаас Мягмар гарагт шилжих шөнө болсон ажиллагаанyудын үеэр ийм тооны хүн алагдсан байна.

Түүнээс өмнө долдугаар сарын 30-нд Филиппиний өмнөд хэсгийн хотод явуулсан ажиллагааны үеэр 16 хүн алагдсан нь хамгийн олонд тооцогдож байжээ.

Булакан мужийн янз бүрийн хэсэгт нэгэн зэрэг явуулсан ажиллагааны дүнд 32 сэжигтэн алагдаж, 109 хүн баривчлагдсан тухай цагдаагийн ажилтан өнөөдөр мэдээлсэн байна.

Ажиллагааны үеэр 21 галт зэвсэг, 100 грам метафетамин бодис хураажээ. Ажиллагаа явагдсан Булакан муж нь нийслэл Манилагаас хойд зүгт байрладаг ба 3.3 сая хүн амтай. Засгийн газрын тоо баримтаас үзвэл Дутертэг ерөнхийлөгч болсноос хойш 3,451 этгээд цагдаагийн ажиллагааны үеэр алагджээ.

Үүнээс гадна 2,000 гаруй хүн хар тамхитай холбоотой хэргийн улмаас алагдсан бол дахин нэг мянган хүн тодорхойгүй шалтгаанаар алагдсан гэнэ.

Дутертэгийн хар тамхины эсрэг дайныг хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг ч тэрээр Филиппиний олон нийтийн дунд өндөр рэйтингтэй хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian