Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Өлзийнаран: МАН-ын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын удирдлагууд эе эвээ эрхэмлэн, дотоод асуудлаа яаралтай цэгцэлж Төрийн хэргийг цалгардуулалгүй явуулах нь нийгмийн хүлээлт болоод байгааг МАН-ын гишүүд, дэмжигчид удирдлагууддаа сануулж байгаа талаар өнөөдөр "Цэгцрэх Хөдөлгөөн"-өөс мэдээлэл хийлээ.

"Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран "2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж ялалт байгуулж, "Нэг ч грамм алтны нөөцгүй, Нэг ч цент валютын нөөцгүй" төрийг хүлээж авсан байгаа. 

МАН эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж, хямралыг гэтлэн, цочир хүндрэлээс гаргах нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн.

Ингээд Засгийн Газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж бууруулах, хугацаа дуусч буй зээлийн хугацааг сунгах, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон тулгамдсан асуудалыг ойрын хугацаанд шийдвэрлэж, дунд хугацаанд зээлийн тодорхой хэсгийг төлөх зэрэг ажлыг хийж цочир хямралаас гарч амжсан. Гэхдээ энэ нь бүрэн эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарсан явдал биш юм.

Энэ хариуцлагатай цаг мөчид Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ын удирдлагууд дунд үл ойлголцол үүсч эхэлсэн. МАН-ын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй. МАН дотоод асуудлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна.

Тиймээс МАН-ын гишүүд дэмжигчид бид намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм" гэв.

Цэгцрэх хөдөлгөөнөөс гаргаж буй уг шаардлагад "Төрийн ажлыг цалгардуулалгүй явуулахын тулд намын дотоод асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна. Үүний тулд намын бага хурлыг яаралтай хуралдуулж, намын их хурлын товыг 2017 оны есдүгээр сард багтаан зарлах, намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох анхан шатны нэгжүүдийн хурлуудыг улс орон даяар ажлын 5 хоногийн өмнө ил тод нээлттэйгээр зарлаж, намын гишүүдийн бүрэн оролцоог хангаж, үүргийн дарга нарыг дээд удирдлагаас ямар нэгэн дарамт шахалтанд оруулалгүйгээр, намын дүрмийн дагуу дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардаж байна" гэжээ.

Шаардлага бүрэн эхээрээ