Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Гэвч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. 

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар дахин хойшлууллаа.  

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх


Сануулахад, Сүхбаатар Баянзүрх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.