Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд

10:00 цагт Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. 

ОӨУБЕГ-ын төв байранд 

11:00 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Архивын ерөнхий газарт 

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлт тавина. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 

11:30 цагт Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ.

Нарангийн энгэрт

12:00 цагт Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

13:00 цагт Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

ХСҮТ-ийн хурлын танхимд

15:00 цагт Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Хавдар судлалын үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээний "МОМЕНТ" төслийн нээлт болно.