Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Seedstars World тэмцээнд оролцсоноор асар их туршлага хуримтлуулж танилын хүрээгээ тэлдэг

ikon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Talkbank.io төсөл нь ОХУ-г төлөөлөн Seedstars World олон улсын гарааны бизнесийн уралдааны төгсгөлийн шатанд шалгарч чадсан цорын ганц компани юм. Энэхүү тэмцээнд оролцсон туршлага болон бусад сонирхолтой сэдвээр тус төслийн үүсгэн байгуулагч Михайл Поповтой ярилцлаа. 


- Энэхүү уралдаанд оролцоход яг юу нь илүү сонирхолтой байсан бэ? 

- 2017 оны 4-р сарын эхээр дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесийг дэмжих Seedstars World олон улсын уралдаан Швейцар улсад зохион байгуулагдлаа. Тус уралдааны төгсгөлийн шатанд 65 орны төлөөлөл багууд оролцсоноос 12 баг финалд шалгарсан юм.  

Бид энэхүү уралдаанд бүхий л гүйлгээгээ TalkBank чат ботын тусламжтайгаар хийх боломжтой хиймэл оюун бүхий цахим банкны TalkBank.io төслөөрөө оролцсон. Өнөөгийн байдлаар манай төсөл бүхий л үйлчилгээгээ зуун хувь цахимаар орон зай цаг хугацаа хамааралгүй авч болох цорын ганц банк болоод байгаа. Та зөвхөн нэвтрэх нууц үг болон нэмэлт баталгаажуулалтын тусламжтайгаар манай чат боттой харилцан гүйлгээ хийх боломжтой. Ямар нэгэн байдлаар утсаар ярих аль эсвэл өөрийн биеэр оффист хүрэлцэн ирэх шаардлагагүй.

Манай чат ботоос “Би хэдий хэмжээний мөнгийг хэзээ, хаана зарцуулсан бэ?” гэж асуухад л танд шууд хариулт өгч чаддаг. Ийм энгийн үйлчилгээг санал болгож байгаа нь олон улсын Финтек мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдаас өндөр үнэлгээ авсан. 

-Энэхүү уралдаанд орох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? 

-Бид энэ уралдааны тухай мэдээллийг хамтран зохион байгуулагч Tseh Коворкинг-оор дамжуулан олж мэдсэн. Хэдийгээр онлайн бүртгэл дуусахад хэдхэн цаг дутуу байсан ч бид өмнө нь ФРИИ –д бүртгүүлэхэд зориулан бичиг баримтаа цэгцэлсэн байсан учир богино хугацаанд бүртгүүлж амжсан. Ингэснээрээ бид talkbank.io төслийг олон улсын түвшинд танилцуулж мэргэжилтнүүдийн санал сэтгэгдлийг сонсох боломжтой болсон. 

Seedstars World уралдаан нь Үндэсний, Бүсийн болон Дэлхийн гэсэн 3 том шатлалаар зохион байгуулагддаг. Гэхдээ эхлээд улс орон даяар бүртгүүлсэн олон зуун гарааны бизнесээс шалгарч байж Үндэсний уралдаанд оролцох эрхтэй болдог юм. ОХУ-д л гэхэд 300 гаруй гарааны бизнес уралдаанд бүртгүүлснээс 15 компани л эцсийн шалгуурт оролцох эрхтэй болсон. Үндэсний уралдааны ялагчид нь Дэлхийн шатанд өрсөлдөх эрхээ авч бусад орны ялагчидтай ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөх боломжийг өөрийн болгодог.

Шат тус бүрт багуудын төсөл болон танилцуулгыг олон тооны мэргэжилтнүүд хөрөнгө оруулагчдаас бүрдсэн шүүгчдийн баг нягтлан шүүх бөгөөд зах зээлд тэлэх боломж, асуудлыг шийдвэрлэх чадвар давуу тал болон багийн гишүүдийн ур чадвар гэх мэт бүхий л хүчин зүйлсийг харгалзан үздэг. 

Шат тус бүрийн өмнө bootcamp буюу сургалт зохион байгуулагдах бөгөөд Үндэсний уралдааны өмнө нэг өдөр харин бүсийн болон дэлхийн хэмжээний уралдааны өмнө ойролцоогоор долоо хоногийн турш сургалт лекц, хөрөнгө оруулагч болон мэргэжилтнүүдтэй ганцаарчлан уулзах гэх мэтээр чадваржуулах арга хэмжээ зохион байгуулагддаг. Дэлхийн шатанд бүх 65 орны багууд 1 минутын илтгэл танилцуулж шилдэг 12 баг нь шигшээд шалгарч 5 минутын илтгэл тавьдаг. Харин эцсийн шатны ялагч нь 1,000,000 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах эрхтэй болно. 

-Та энэхүү уралдаанд оролцсоноор юу олж авсан бэ?

- Миний бодлоор энэ уралдааны бидэнд өгсөн хамгийн том шагнал нь олон улсын мэргэжилтнүүд хөрөнгө оруулагчидтай танилцаж хүрээгээ тэлэх боломж байсан. Хэдийгээр бид эцсийн шатанд ялж чадаагүй ч ОХУ болон Европын бүсэд ялж дэлхийн шилдэг 12 гарааны бизнесийн нэгээр шалгарна гэдэг бол чамлахааргүй амжилт.

Дэлхий даяар 6,000 гаруй гарааны бизнес бүртгүүлж оролцсон энэ тэмцээний ачаар бид Ази, Америк, Африк, Европ гээд бүхий л тивүүдэд танилын хүрээгээ тэлж Централ Банк болон Сколкоя байгууллагаас хамгийн шинэлэг төслийн шагналыг хүртсэн. Түүнээс гадна Швейцарт очсоноор бид Европын хэд хэдэн томоохон банк болон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож чадсан. 

- Энэхүү тэмцээнд оролцохдоо санахад илүүдэхгүй зүйлсийг дурдвал? 

  • Бүхий л уралдаанд өөрийн гэсэн дүрэм бий. Гарааны бизнесүүдийн уралдаанд оролцож байгаа тохиолдолд дараах зүйлсийг санахад илүүдэхгүй: 
  • Бизнесийн санаа болон танилцуулга: Танилцуулгаараа дамжуулан бизнесийн санаагаа тодорхой илэрхийлж шүүгчдийн сэтгэлд нөлөөлөхүйц илтгэл танилцуулах нь нэн чухал 
  • Цаг хуваарилалт: 1 минут, 3 минут аль эсвэл 5 минутад юу ярьж амжихаа сайтар тооцоолж хөрвөх чадвартай байх хэрэгтэй. 
  • Зөвлөхүүд болон мэргэжилтнүүдээс тусламж авах: Мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдад өөрсдийн санаагаа ойлгуулаад зогсохгүй тэднээс санал сэтгэгдлийг сонсож ажилдаа тусгаж авах нь чухал. Тэд бол нэгэнт амжилтад хүрч чадсан хүмүүс учир дотно танилцаж хамтран ажилласнаар уралдаан дууссан ч байнгын холбоотой байх боломж бүрддэг. 
  • Бизнесийн төсөөллөө баталгаажуулах: Гарааны бизнесүүд богино хугацаанд их хэмжээний ашиг олно гэдэг боломжгүй. Тиймээс хэдий хэмжээний амжилтад хүрч чадаж байвал цаашид бизнесээ амжилттай тэлж чадах вэ? гэсэн төсөөлөлтэй байж түүнийгээ баталгаажуулж авах нь зүйтэй.  
Энэхүү боломжийг Монголын гарааны бизнесүүд ч атгах боломжтой. Seedstars World тэмцээн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уралдааны ивээн тэтгэгчээр ITZone, Microsoft, Gemnet, Metro Development Group болон хамтран зохион байгуулагчаар Start Up Mongolia, Natiotanl IT Park болон Монгол Улс дахь Швейцарийн хөгжлийн агентлаг оролцож байна.  Тус тэмцээн нь 6-р сарын 23-нд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдах бөгөөд зөвхөн бүртгүүлсэн хүмүүст нээлттэй. 

Тэмцээнд оролцогчид болон тэмцээнийг үзэх сонирхох бүх эрхийг дараах линк дээрээс нээлттэй үзэх боломжтой.

 

Эх сурвалж: https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2017