Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон ХҮҮХДИЙН 20 ЗУСЛАН

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд шалгалт хийжээ.

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг 2017 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдаж хүүхдийн зусланд хийгдсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна.

20 ЗУСЛАНГИЙН ЖАГСААЛТ:

Зуслангийн нэр  Захирлын нэр 
1 Нарс Ц.Туяасайхан
2 Нарлаг Л.Дамдинсүрэн, Мөнхбат
3 Жавхлант  Г.Алтанхуяг
5 Галакси Г.Даваахүү
6 Янзага Б.Барамсай
7 Маргаашийн хөгжил  Баттогтох Батбуян 
8 Өгөөмөр  Амар
9 Цагаан нуга Баясгалан, З.Ойдов
10 Мөрөөдөл Цогтмагнай
11 Цоглог  Ц. Баттуяа 
12 Чухаг Б.Мөнхбаяр
13 Хайрын билэг Батжаргал
14 Од Б.Лхамсүрэн, Б.Алтанцэцэг
15 Шонхор Н.Наранцацрал, Т.Мөнх-Од
16 Сэлбэ Сосорбурам
17 Найрамдал Б.Отгонбат
18 Хараацай Ойнбаяр
19 Сансар  Эрдэмдэлгэр
20 Тэмүүлэл  Цэрэнбадам

Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг 2017 оны 07-р сарын эхээр хийхээр болжээ.

Хүүхдээ зусланд амраахад хэрэгтэй зөвлөмж

Зуслангийн эрүүл мэндийн хуудсыг татаж авах холбоос: 

http://child.gov.mn/?p=4495

  • Хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт заавал оруулсан байна

Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэн, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглүүлсэн байх

  • Хүүхдэдээ дараах зүйлсийг бэлтгэж явуулна.

Хувцас /нарны малгай, дотуур, гадуур хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дулаан хувцас, усны гутал/ мөн 
Ариун цэврийн хэрэглэл /цагаан хэрэглэл гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфетка, оо цаас/ 
Анхан шатны тусламж /шархны лент, хөвөн гэх мэт/ ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх

  • Хүүхдийн хувийн бэлтгэлийг хангана.

Зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцох тул хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулаарай. Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуулдаг бол дууны бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, будаг цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч цавуу гэх мэт

  • Дараах хүнсний зүйлийг зуслан руу авч явахыг хориглох тул өгч явуулахгүй байх

Лаазалсан бүтээгдэхүүн 
Төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн
Амархан муудах хүнсний бүтээгдэхүүн
Чипс 
Хийжүүлсэн ундаа
Бэлэн гоймон.

 

Эх сурвалж: Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Газар