Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зуслангуудад шалгалт хийж, шаардлага хангасанд нь зөвшөөрөл олгоно

ikon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна.

Нийт 27 зуслан хамрагдах аж. Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 3 ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.

Мөн 6 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах ажлыг зохион байгуулна.

Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.