Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс оргил цагийн интернэт хурдаараа дэлхийд ГУРАВТ жагсжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Контент түгээлтийн Акамай компани улирал бүр дэлхийн улс орнуудын интернэт хурдны үзүүлэлтээр тайлан гаргадаг. Тэд саяхан 2017 оны нэгдүгээр улирлын тайлангаа “Akamai’s State of the Internet” нэртэйгээр гаргажээ.

Ингэхэд дундаж интернэт хурдны үзүүлэлтээр Өмнөд Солонгос (28.6Mbps) дэлхийд тэргүүлж, араас нь Норвеги (23.5Mbps), Швед (22.5Mbps), Хонг конг (21.9Mbps), Швейцарь (21.7Mbps) жагссан байна.

Эдгээрийн араас Финланд, Сингапур, Япон, Дани, АНУ улсууд тус тус тэргүүлж, эхний аравт багтжээ.

Акамай нь өөрийн платформыг ашиглан зөвхөн дундаж хурд бус мөн оргил цагийн дундаж хурд, өргөн зурвасын интернэтийн тархалт, мобайл холболтын тархалт зэрэг үзүүлэлтүүдийг гаргаж үзүүлдэг. Тэгвэл оргил цагийн (average peak time connection speed) интернэт хурдны  үзүүлэлтээр Сингапур (184.5Mbps), Макао (132.0Mbps), Монгол (131.1Mbps), Хонг конг (129.5Mbps), Өмнөд Солонгос (121.0Mbps) эхний тавд жагсаж, Жерси арал, Катар, Тайланд, Израйль, Швед улсууд удаалжээ.

Тайланд өгүүлснээр дэлхийн дундаж интернэт хурд өмнөх оны мөн үеэс 15 хувь нэмэгдэж, 7.2Mbps хүрсэн байна.

 

Эх сурвалж: TaipeiTimes.com