Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдуудыг томиллоо

ikon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:06 2017/05/25

УИХ-ын чуулганы хуралдаанаар:

  1. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  2. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  3. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
  4. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
  5. Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
  6. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж томиллоо.

11:35 2017/05/25

Ж.Батзандан: Элчин сайд болчхоод дарга нарт үйлчлэхээ болимоор байна 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс зарим гадаад улсад суух Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.

 Элчин сайдуудын томилогдох улсууд нь эдийн засгийн хүндрэлтэй үед зээл тусламжаар туслах, ардчиллын үнэт зүйлсийг дээдлэдэг, төрийн бодлогын түвшинд нөлөө бүхий улсууд байх ёстой гэж ажлын хэсгийнхэн дүгнэж байгаа аж. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүн захиас хэллээ. 

Ардчилсан улс орон руу визгүй зорчих цаг болсон

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Гадаадад суух Элчин сайд нарыг харахад төрийн албанд ажилласан гадаад харилцааны чиглэлээр туршлагатай хүмүүс байна.

Гэвч та бүхэнд захих зүйл байна. Элчин сайд болчхоод дарга нарт үйлчлэхээ болимоор байна.

Ялангуяа европын холбооны улсуудтай эдийн засгийн эргэлт бий болохгүй байна. Гадаад хүнтэй гэр бүл болсон иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

Ардчилсан улс орон руу визгүй зорчих цаг болсон. Монголын эрх ашгийг хангах талаар бодож ажиллах нь зөв.

Очсоныхоо дараагаас нэр дэвшүүлсэн даргаа битгий бодоод явчихаарай" гэв. 

Монгол улсыг гадаадад таниулах хүмүүс мэргэшсэн байх ёстой

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол улсыг гадаадад таниулах, хүмүүс заавал мэргэшсэн буюу мэдлэгтэй байх ёстой.

Төрийг гадаадад зөв таниулах нь чухал байна. Гурав дахь хөршид очиж байгаа хүмүүс гадаадад байгаа Монголчуудын хүчийг ашиглаж эх орноо хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Та бүхэн утсаа нээлттэй байлгаарай. Сандарч, тэвдсэн, өвдөж зовсон хүмүүс Элчин сайд руугаа утасддаг" гэлээ.  

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах саналыг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ. 

Харин дараах хүмүүсийг элчин сайдаар томилохоор хэлэлцэж байна. 

  • Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр,
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр,
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарын нэрийг санал болгожээ. 