Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "АН-2"-ын шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг гардуулах үйл ажиллагаа болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN

Улсын гуравдугаар төв эмнэлэгт

9:00-11:00 цагт ЭМЯ-ны удирдлагууд ажиллана.

Корпорейт зочид буудалд

09:00 цагт "Мал аж ахуйн хөгжлийн гарц" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

Бишрэлт зочид буудалд

09:30 цагт Нийгмийн Энтерпренёруудын Нэгдсэн Чуулган болно. 

Д.Сүхбаатарын талбайд 

10:00 цагт Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

10:30 цагт Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

Холидэй Инн зочид буудалд

11:00 цагт Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Сонгуулийг ажиглах түр хороог албан ёсоор нээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. 

БОАЖЯ-ны "Хаан танхим"-д

11:00 цагт Соёмботой уулыг ухаж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар хийнэ.

БСШУСЯ-нд

12:00 цагт "Хүүхдийн эх хэлний боловсролд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 

MN-Мэдээллийн төвд

12:30 цагт Монгол төдийгүй дэлхийн 100 жилийн зөгнөл, 100 сургаал бүхий есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын нээлтэд зориулж "Монгол шүтээн цогцолбор"-оос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Чингис хаан ОУНБ-д

12:30 цагт Хуучин царцаа ногоон буюу "АН-2"-ын шинэчилсэн загвар ТВС-2МС онгоцыг Монголдоо үйлдвэрлэхээр боллоо. Шинэчилсэн загвар ТВС-2МС загварын онгоц гардуулах үйл ажиллагаа болно.