Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-аас М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 МАН-ын VIII бага хурал хаалттай горимоор хуралдаж 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ нийт гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж тодруулсан байна. 

Тус намын удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын  нэрийг бага хуралд оруулсан. Нууц санал хураалтад 259 гишүүн оролцсоноос 85.7 хувийн саналаар М.Энхболд МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. 

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 14.3 хувийн санал авчээ. 

Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа орлож байгаа.

Хуралдааны дараагийн хэлэлцэх асуудал нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батлах юм. 

Нэр дэвшигч М.Энхболдын танилцуулга

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн юм.  

1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Орос хэлтэй. 

Ажилласан байдал

1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
1989 - 1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
1991 - 1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
1992 - 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
1996 - 1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2013 оноос Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

Шагнал

1999 онд Алтангадас одон
2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2014 онд Сүхбаатарын одон

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.