Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд, Ц.Нямдорж хоёрын хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг шийднэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын VIII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 208 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх Бага хурлын хамгийн чухал асуудал 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын удирдах зөвлөлийн хурал өчигдөр орой болж, бага хурлын хуралдаанд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн.

Намын VIII бага хурлаар ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахын зэрэгцээ нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор мөрийн хөтөлбөрөө намдаа өргөн барих ёстой. 

Энэ удаагийн нэр дэвшигчдийг нэг жилийн хугацаанд олон нийтийн дунд явагдсан социологийн судалгаанд үндэслэн тодруулсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай намаас зохион байгуулсан социологийн судалгаанд 50 мянга орчим иргэн хамрагдсан.

Зөвхөн намын гишүүдийн хувьд биш Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа улс төрчийг энэ удаагийн сонгуульд оролцуулах бэлтгэлээ эртнээс хангаж ажилласан.

Судалгаагаар МАН-аас нэр дэвшиж болох таван хүний нэр гарч ирсэн. МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын гишүүд Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар хамгийн олон санал авсан.

Эдгээр таван хүний саналыг удирдах зөвлөлийн хуралдаан дээр сонссон. У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар намынхаа бодлого шийдвэрийг дэмжиж ажиллахаар нэрээ татсан.

Ингээд өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэр дэвшихээр болсон. 

Хурлын үеэр гишүүд танхимаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад оролцох нэр дэвшүүлж болно. 

Нэр дэвшигчдэд ямар нэгэн дэнчин, хандивын талаар МАН-ынхан ярилцахгүй байгаа" гэлээ. 

МАН-ын Бага хурлын шийдвэр эцсийн шийд байх юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.