2017 оны 6 сарын 15
Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бий. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн хүрээнд Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын дунд "Уламжлалаар ирээдүйг гоёхуй” анхдугаар уралдааныг зохион байгуулжээ.