Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Туурайн төвөргөөн" хөгжмийн XVII их наадам “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” дуугаар эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт зургаадугаар сарын 22-ны 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох гэж байна.

Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч,  монгол эх орон даяар, мөн  дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян  дэлхийн  энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. 

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам  6 сарын 22 - 7 сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар – Өвөрхангай Хархорин – Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф /Монголын Соёлын Өргөмжит Элч,“Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн  захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид маргааш болох нээлтэд оролцоно.

Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

ВИДЕО:

Туурайн төвөргөөн олон улсын хөгжмийн XVII их наадмын нээлтийн хөтөлбөр

/Улаанбаатар хот. 2017 оны 6-р сарын 22/

11:00 Нээлтийн үг  С.Бадамхорол, С.Бадамханд  /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/
11:05 Мэндчилгээ  Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/
11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/ 
11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль
11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд /
11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/ 
11:35 Шилмэл загвар салон  /Бурхадын өмсгөл, тахил өргөл/
11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/
11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшигээр тахил өргөнө. 
12:00  Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна
12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана. 
12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/
12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор /
12:30  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу 
12:40 Жамчод  /Цай, Амттанаар тахил өргөх/
12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/ 
12:55 Ардын урлагын тоглолт /Бүх нийтээр дуулна/