Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн албан ёсны хариу гараагүй гэлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн  сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар явагдана.

Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гэж заажээ.

Үүний дагуу АН-ынхан маргааш буюу тавдугаар сарын 2-нд намын гишүүдийнхээ дотоод сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж зарласан. 

МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 03-нд хийхээр шийдвэрлээд байгаа. 

Харин МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших гэж байсныг хориглолоо гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Намбарын Энхбаярын өмгөөлөгч Н.Дуламжав түүнийг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт ирүүлсэн.

Одоогийн байдлаар шүүх уг асуудлыг шийдвэрлэж албан ёсны хариу гаргаагүй байна гэсэн мэдээллийг өглөө. 

 

Эх сурвалж: СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.