Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “ZEV Fight Night” мэргэжлийн тулаанд тулалдах Б.Гантогтохын бэлтгэл

ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Муатай кикбоксын олон улсын хэмжээний мастер, Гаруда /GARUDA/ ММА клубын дасгалжуулагч, тамирчин Баатарчулууны Гантогтох. 1996 оны 3 сарын 16-нд Улаанбаатар хотноо төрсөн. Түүний хүүхэд нас Дорнод аймагт өнгөрчээ. Хурдан морины дэлэн дээр уралдан хүүхэд ахуй насаа үдсэн Гантогтох 2008 оноос эхлэн Муай Тай, Кикбоксоор хичээллэж эхэлжээ. Мэргэжлээ ч сонгож амжаагүй сургуулийн сурагчийн амьдрал ийнхүү тулааны спорттой холбогдсон түүхтэй.

Гантогтох буюу Ганаа нь Муатай боксын УАШТ-ний 2015, 2016 оны 60 кг-ийн жингийн аварга, 2017 оны 63,5 кг-ийн жингийн аварга, нийтдээ улсын 3 удаагийн аварга болсон амжилтыг үзүүлсэн. Мөн Инчеон-2013 Азийн танхимын болон тулааны спортын их наадмаас мөнгөн медаль, ОХУ-ын Буриадын муатай боксын аварга шалгаруулах тэмцээний 2014 оны алтан медаль буюу аварга, 2015 онд Эрхүү хотноо болсон Золотой Ринг халз тулааны аварга гээд тулааны спортод үе тэнгийнхэн дундаа өөрийн гэсэн тод мөрийг гаргаж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тэрээр тулааны урлагаар улам их амжилт үзүүлэхийн тулд Жиү-Жицү бөхийн спортоор давхар хичээллэж эхэлжээ.

Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй ZEV Fight Night-1 тулаанд Гантогтох нь Каратьегаар багаасаа хичээллэж ирсэн Энхбаяртай тулалдана. Тэрээр өрсөлдөгчөө ялахын тулд өөртөө байгаа бүхий л давуу талыг ашиглахаар бэлтгэлээ хангаж байгаа юм.

Өрсөлдөгчөө ялан дийлэхээс илүү хүндлэх жинхэнэ эрчүүдийн спорт болох тулааны урлагаар Монголын нэрийг гаргаж буй хүчит хөвгүүдийн халз тулааны гайхамшгийг мэдрэхийг хүсвэл 5 сарын 6-нд АСА циркийг зориорой.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг