Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЕАБХАБ-ын урт хугацааны ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана

ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн албаны Сонгуулийн ажиглалтын урьдчилсан судалгааны баг 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа энэ 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн юм.

Уг тайландаа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна гэжээ.

Судалгааны багийнхан Улаанбаатар хотод ажиллахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намын удирдлага, иргэд олон нийттэй уулзаж тодорхой шалгуураар үнэлсний үндсэн дээр тайлангаа гаргасан байна. Энэхүү тайлангийн дүгнэлтийг үндэслэн, ЕАБХАБ-ын АИЭХА-наас Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо (ХСАХ)-г 6 дугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглуулахаар илгээхээр зөвлөв. Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм.

Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийх болно гэдгээ мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.