Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" буюу Ц.Гарамжав гишүүн саналаа татсан нь

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Телевизүүд өчигдөр оройн мэдээний оргил цагаараа /20:00-21:00 цагт/ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх бичиг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргав. Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз нэгдэж УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн нэгэн заалтыг эсэргүүцсэн нь энэ байсан юм.

  6.21 дүгээр зүйл.Гүтгэх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дээрх заалтын торгуулийн дүнг УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн тав дахин нэмэгдүүлэх горимын санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авч чадав. Хэрэв батлагдвал олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн бол иргэн 10 сая, албан байгууллага 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр хуульчлагдах ёстой байсан. 

Хүний нэр төр гэдэг хамгийн үнэ цэнэтэй боловч тус хуулинд гүтгэлгийг хэрхэн тогтоохыг зааж өгөөгүй байгаа нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж, эрсдэл учруулах боломжтой гэж үзсэн юм.

Телевизүүдийн акц олон нийтэд хүчтэй нөлөөлж, асуудалд олны анхаарлыг төвлөрүүлж, Ц.Гарамжав гишүүн өчигдөр 22:00 цагийн орчимд Байнгын хороонд оруулсан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдлээ.

Түүний бичлэгийг хүргэе.