Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольжээ

Өглөөний сонин
2017 оны 4 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын сумоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Японы иргэн болсон батламжаа авсан байна.

Өдгөө 35 настай тэрбээр зодог тайлсны дараа ч сумогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул ийнхүү иргэншлээ солиход хүрчээ. Түүний хувьд 2000 онд мэргэжлийн сумод хөл тавьж, макүүчи зиндаанд 57 башёд барилдахдаа сэкиваки цолд хүрч байв.

Гэвч өнгөрсөн жилийн кюүшю башёд макүшитад унах хүртлээ амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

Зураг