Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Макао, Хонг Конгтой ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2017.04.26/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг, Макаод үйлчилдэггүй юм.

Эдгээр бүс нутагт зорчих монгол иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа, мөн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байгаа зэргийг харгалзан Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Макао хооронд Ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс