Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Аж ахуйн нэгж, иргэд 40 хувийн урьдчилгаа төлөөд буудайн үр худалдаж авах боломжтой боллоо

ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Copyright © http://www.geourdu.co

- Засгийн газрын өнөөдрийн /2017.04.26/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Энэ жил 13 аймгийн 1,350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362.1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ. 

Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5,800 тонн улаанбуудайн элит үрийн нэг тонн тутмыг 880,000 төгрөгөөр, 1-3 дугаар репродукцын үрийн тонныг 830,000 төгрөгөөр, хүнсний буудайн нэг тонныг чанартай нь уялдуулан тонн тутмыг 480,000-560,000 төгрөгөөр худалдахаар боллоо. 

Аж ахуйн нэгж, иргэд үнийн дүнгийн 40 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж буудайн үр худалдаж авах боломжтой юм. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс