Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах шийдлийг хэлэлцэж байна

ikon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төсөл болон КРМ ХХК хамтран Монголын гидрогеологичдын дунд “Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах шийдэл, арга туршлага, тоног төхөөрөмжийн танилцуулга” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Корпорейт Хотел Конвеншн Центрийн "Сөүл" хурлын танхимд өнөөдөр зохион байгуулж байна.

 
Хурлыг нээж БОАЖЯ-ны ГЗБУНБЗГазрын дарга Ш.Мягмар үг хэлж тус үйл ажиллагааг эхлүүллээ. Тус хурлын зорилго нь Монгол орны газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулах, өнөөгийн байдлаар хэрэгжүүлж буй арга туршлагууд, тоног төхөөрөмжийн танилцуулгыг хийх юм. 
 
 

Үүний зэрэгцээ

  • Газрын доорх усны гидрогеологийн зураг зохиох ажлын танилцуулга,
  • Наймдайн хөндийн газрын доорх усны загварчлал,
  • Улаанбаатар хот орчмын газрын доорх усны тэжээгдлийн процессийг хүчилтөрөгч болон устөрөгчийн тогтвортой изотопийн аргаар үнэлэх нь зэрэг сэдвүүдтэй танилцаж хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа. 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.