Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсуурь: МҮБХ-ны шаардлагын дагуу Ар, Өвөр Монголын бөхийн барилдаан цуцлагдсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өвөр Монголын бөхийн холбооноос Ар, Өвөр Монголын найм найман бөхийн дунд халз барилдааныг дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байсныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хоригложээ.

Энэ талаар Монгол Улсын арслан Н.Батсуурь "Өвөр Монголын бөхийн холбооноос санаачлан Ар, Өвөр Монголын бөхчүүдийн дунд тэмцээн зохион байгуулах гэж байсан.

Монголын үндэсний бөхийн холбооноос тэмцээнд оролцохыг хориглосон шаардлага надад ирүүлсэн. Тиймээс тэмцээн цуцлагдсан" гэлээ. 

МҮБХ-ны шаардах бичиг:

"МҮБХ-ний дүрмийн 4-р зүйлийн 4.3-т үндэсний бөхийн барилдаан явуулах зөвшөөрлийг МҮБХ олгохоор заасан байдаг.

Гэтэл гадаад улсын иргэн МҮБХ-ны зөвшөөрөлгүйгээр МУ-ын нутаг дэвсгэр дээр дур мэдэн зохион байгуулах барилдаанд оролцох нь МҮБХ-ны бодлогыг зөрчсөн төдийгүй улсынхаа нэр хүндийг үл хүндэтгэсэн, жудаггүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймээс уг барилдаанд оролцохгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.