Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЖИВХ: Илүү тав тух, илүү их аз жаргалын зүг

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 12
Сурталчилгаа
 

Нярай хүүхэд болгон заавал “ихэртэй” төрдөг. Тэр нь живх юм. Хүүхэд хоёр нас хүртлээ 2-8 мянган живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа бий. Яагаад ийм их живх хэрэглэдэг нь тийм ч гайхмаар зүйл биш. Хүүхэд энэ үедээ хамгийн олон удаа шээж, шингэнээ гадагшлуулдаг юм байна.

 

Жишээлбэл, 7-10 хоногтой нярай хоногт 20-25, нэг нас хүртэлх хөхүүл үедээ 15, 2-5 нас хүртлээ 8-10 удаа шээдэг ажээ. Харин насанд хүрсэн хүн хоногт 3-5 удаа шингэнээ гадагшлуулдаг гэсэн судалгаа бий.

Манай улсад өнгөрсөн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 80 мянга орчим хүүхэд төрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Хүүхэд төрсөн цагаас эхлээд л эцэг эхчүүдийн гар дор зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг бол живх юм. Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлд аав ээжүүдийг өлгий, даавуу угаах томоохон ажлаас чөлөөлсөн нь живхний гол гавъяа. Гэхдээ үүнээс илүү хүүхдэдээ тохирсон, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, баталгаатай живх сонгон хэрэглэх нь юу юунаас чухал гэдгийг анхаараарай. 

 

“Хүүхдэд баталгаагүй живх хэрэглэх, хэт удаан солихгүй байлгаснаас болж хүүхэд тухтай амарч чадахгүй, харшилтай болох зэрэг сөрөг нөлөө их гарна. Мөн хөвгүүдийн шодой шамрахгүй, хагалгаанд орохоос өөр аргагүйд хүрч байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хагалгаа нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүд найдвартай живхийг, баталгаатай газраас авах хэрэгтэй” гэж АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхимийн ахлах багш, Хүүхдийн эмч Ц.Ганцэцэг зөвлөлөө. 

Хүүхдийн нас, хүйс, жингээс хамаарч живхний төрөл, загвар илүү нарийн болж, арвин сонголттой болсон ч хөвөн даавуун гадаргуутай, агаар сайн нэвтрүүлдэг живх худалдан авах нь чухал. Учир нь шингээгч сайтай живх нь хүүхдийг илүү тухтай, амгалан нойрсуулж, саадгүй хөдлөхөд сайнаар нөлөөлдөг байна. 

Зарим живх “ухаалаг” болсныг та анзаарсан уу? Хэрвээ живх шингэнээр дүүрсэн бол живхний гаднах урт шар зураас цэнхэр болж хувирдаг болсныг дуулгахад таатай байна. Живх шингэнээр дүүрснийг өнгө хувирснаар мэдэж, хурдан солих боломжтой болсон гэсэн үг.

 

Нярай хүүхдийн арьс том хүнийхээс хоёр дахин нимгэн байдаг учраас улаан харагдаж, амархан нуралт үүсдэг. Ялангуяа хүзүү, чихний ар, тохойны дотор тал, цавь гэх мэт нугалаа ихтэй хэсгүүдээр хурдан нуралт үүсч, улайж үрэвсэх аюултай. Иймээс хүүхдэдээ өдөр тутам, байнга хэрэглэдэг живхээ маш сайн анхаарч сонгох нь эцэг эхчүүд бидний гол үүрэг.  

Таван сартай Г.Анандын ээж П.Насанжаргал “Нөхөр бид хоёр живх сонгохдоо гадаргууных нь материал, шингээлтийг нь нэлээд анхаардаг. Мэдээж харшил өгч байгаа эсэх нь маш чухал. Мөн үнэ чухал санагддаг юм. Хямд үнэтэй живх сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Хийсэн материал, технологиосоо хамаараад үнэ нь өөр байдаг байх. Хямдхан живх хэрэглэж үзэхэд хүүхдийн шээс удаан шингэхээс гадна живх нь түнтийгээд бөөгнөрчихдөг юм билээ. Тэгэхээр хүүхдэд тухгүй, хөдөлгөөнд нь нэлээд саад болдог нь анзаарагдсан.

 

Бас зарим живхийг гаднаас нь барихад зүгээр хэрнээ дотор талаас нь шалгахаар дотогшоо чийг татаж байсан. Тийм болохоор живхний талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж боддог. Бид хоёр “Huggies” живхийг хүүхдэдээ сонгож байгаа. Хамгийн тохиромжтой санагддаг. Цахим хуудсаар захиалах боломжтой нь цаг зав хэмнээд амар байдаг” гэж живх сонгохдоо анхаардаг зүйлсийнхээ тухай мэдээллээ хуваалцсан юм.

Аз жаргалын эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрүүл энх өсгөн торниулахад аав ээж бидний арчилгаа, өдөр тутмын байнгын хэрэглээ чухал байр суурь эзэлж байна. Энэ цагийн олон төрлийн хэрэглээ дундаас зөв сонголт хийхээ мартуузай. Таны хүүхэд илүү тав тухтай, илүү их аз жаргалтай өсөн торниж, ихийг хийж бүтээх эрүүл саруул иргэн болох учиртай.


/Гэрэг сэтгүүл: Э.Намуун/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.