Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид нислэгийн аюулгүй байдлыг хангахаар АНУ-тай байгуулсан гэрээгээ ОХУ хүчингүй болголоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сирийн засгийн газрын агаарын баазад АНУ пуужингийн цохилт өгсний дараа Сирийн агаарын орон зайд нислэгийн аюулгүй байдлыг хангахаар байгуулсан санамж бичгээ хүчингүй болгож байгааг ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээллээ.

Энэхүү харилцан ойлголцох санамж бичгийг АНУ-Оросын талууд 2015 оны аравдугаар сард байгуулж байсан ба зорилго нь талууд Сирид явуулж байгаа тус тусын байлдааны ажиллагааны үеэр санамсаргүй мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх байсан юм.

Өөрөөр хэлбэл тус тусдаа агаарын довтолгоо явуулах үед хоорондоо холбоотой байж, мэдээлэл солилцон болзошгүй эрсдлээс сэргийлэх байв.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд АНУ-ын агаарын цохилтыг химийн зэвсгийн хэрэг явдлаас өмнө урьдчилан төлөвлөсөн байсан гэдэг нь маш богино хугацаанд гүйцэтгэсэн байдлаас харж болно гэжээ.

Тиймээс НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийг яаралтай зарлан хуралдуулахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: Russia Today