Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: АНУ-ын Сирид хийсэн довтолгоо олон улсын хууль дүрмийг зөрчиж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сирийн агаарын баазад хийсэн АНУ-ын пуужингийн цохилтыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “тусгаар улсын эсрэг үйлдсэн түрэмгийлэл”, “олон улсын хууль дүрмийг зөрчсөн явдал” гэж үзэж байгааг түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

Песков “Сирийн армид химийн зэвсэг байхгүй. Үүнийг НҮБ-ын Химийн Зэвсгийг Хориглох Байгууллага шалгаж баталсан” гэж ОХУ үзэж байгааг мэдэгдсэн байна.

Саяхан АНУ-ын агаарын хүчин Иракын Мосул хотод цохилт өгөхдөө олон тооны энгийн иргэдийн аминд хүрсэн билээ. Тэгвэл Вашингтон энэ явдлаас олон нийтийн анхаарлыг сарниулах зорилгоор өнөөдрийн довтолгоог хийж байна гэж Путин үзэж байгааг Песков мэдээлжээ.

Мөн “Өнөөдрийн алхам нь угаас хүнд нөхцөлд байгаа АНУ-Оросын харилцаанд том цохилт боллоо” гэж Песков хэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today