Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК хүүхэд залууст санхүүгийн мэдлэг түгээсээр байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Жил бүрийн 3 дугаар сард дэлхий даяар хүүхэд залууст санхүүгийн мэдлэг боловсрол олгох, санхүүгийн бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгох зорилготой Даян дэлхийн мөнгөний долоо хоног (Global Money Week) хөдөлгөөн өрнөдөг бөгөөд өнгөрсөн онд 132 орны 13,950 санхүүгийн байгууллага 7 сая гаруй хүүхэд залууст 33,278 үйл ажиллагааг зориулжээ.

Тус хөдөлгөөнд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанк сүүлийн 4 жил нэгдэн, хүүхэд залууст чиглэсэн тодорхой ажлуудыг  зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-тай хамтран Нийслэлийн 104, 120, 20, 23, 28, 93, Шинэ эхлэл, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор  зэрэг ерөнхий боловсролын 11 сургуулийн ахлах ангийн 1100 гаруй сурагчдад мөнгөний ухаалаг зарцуулалтыг хэвшил болгох, хуримтлал болон төлбөрийн картын ач холбогдлыг таниулан ойлгуулах зорилготой сургалт, лекцийг зохион байгууллаа.

3-р сарын 27-оос 4-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдаж байгаа тус аяны хүрээнд мөн 4 сургуулийн ахлах ангийн сурагчдыг ХасБанк, Тэнгэр Даатгал, ХасЛизинг байгууллагын төв алба болон салбар, төвүүдээр зочлуулж, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцууллаа.

Танилцах аяллын үеэр сурагчдад  санхүүгийн харилцааны ёс зүй, хариуцлага, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгсөн төдийгүй тус байгууллагын ажилтан ах эгч нар нь  хүүхдүүдийн  мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэн чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунчимэг энэ талаар

“Бидний хувьд хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагаа зөвхөн энэ хөдөлгөөний хүрээнд 7 хоногийн хугацаанд өрнөөд өнгөрдөггүй.

Бид 2009 оноос эхлэн өсвөр насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл, бага насны хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж  7 жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөгийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа зарцуулан, улс даяар 50 орчим мянган хүүхдэд мөнгө болон бусад баялагийг хэмнэх, хуримтлуулах, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах мэдлэг чадвар эзэмшүүлсэн. Хөтөлбөрийн хэтийн зорилго нь Монгол хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох юм. Бид энэ зорилгодоо  улам ойртсоор байна. 

Үүнээс дурдвал, Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөртэй хамтран ажиллаж олон  жилийн нөр их хөдөлмөр, мэдлэг туршлагаар  бий болсон сургалтын агуулга, заах арга зүйгээ үндэсний боловсролын хөтөлбөрт оруулсан явдал юм.  

Даян дэлхийн мөнгөний долоо хоногийн хүрээнд бид хүүхэд залуучууддаа дэлхий нийттэй мөр зэрэгцэн явах боломжийг бүрдүүлдэг төдийгүй үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж,  санхүүгийн боловсролын ач холбогдол, үр өгөөжийг олон нийтэд таниулах боломж бүрддэг билээ. Цаашид олон байгууллагууд дэлхий энэ хөдөлгөөнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна."

 

Хойч үедээ гэрэлт ирээдүйг бэлэглэцгээе!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.