Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн худалдаалах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх долоон төслийн хүрээнд Абу Дабид санал солилцоно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын форумд оролцоно.

Энэ удаагийн форумыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж байгаа аж.

Форумын үеэр:

  1. Терроризм,
  2. Цахим гэмт хэрэг,
  3. Урлагийн бүтээлийн хулгай,
  4. Хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх,
  5. Хүн худалдаалах,
  6. Тээврийн хэрэгслийн хулгай,
  7. Хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх долоон төслийн хүрээнд санал солилцох юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ