Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN

БОАЖЯ-ны Хаан танхимд

09:00-12:30 цагт “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал -2017” сэдэвт хурал болно. 

Чингис зочид буудалд 

09:00 цагт "Эмэгтэйчүүдийн нүдээр иргэний бодит оролцоо" сэдэвт XII чуулган болно. 

МУБИС-ийн А байранд

09:00 цагт "Бага боловсролын асуудал, шийдэл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

"Пума 1” зочид буудалд

09:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн зургаадугаар чуулган болно.

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагт “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Шангри-Ла 

10:00 цагт МҮОХ-ны VII чуулган болно. Чуулганаар ирэх дөрвөн жилд хэн МҮОХ-г удирдах нь чуулганы гишүүдийн сонгуулийн саналаар шийдэгдэнэ.

ШУТИС-ийн Т байрны хурлын танхимд

11:00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хурал болно. 

Урлан бүтээх төвийн замын урд талд байрлах САЛМ ресторанд

11:00 цагт "Яг түүн шиг" нэвтрүүлгийн хэвлэлийн бага хурал болж оролцогчдыг зарлана.

Монгол-Ньюс мэдээллийн төвд 

11:30 цагт Монгол-Солонгосын үсчин, гоо засалчдын хамтарсан хэвлэлийн бага хурал болно. Хоёр улсын үсчин, гоо засалчид туршлага солилцох сургалт, орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ үзүүлэх Экспо-2017 үзэсгэлэнгийн тухай танилцуулах юм. 

Спортын төв ордонд

11:30 цагт Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслол болно. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт "Монголын хүний төлөө" нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

14:00 цагт Нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулах талаар Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ. 

Нийслэлийн Иргэний Танхимд 

14:00 цагт  “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болно.

Одон орны музейд

15:00 цагт Монголын анхны нарны аймгийн хананд өнгөлөг газрын зургийг олон нийтэд танилцуулах нээлтийн ажиллагаа болно.