Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймаг "ТӨРИЙН АЛБЫГ ХҮНД СУРТАЛГҮЙ БОЛГОНО"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
 

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

"ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ФОРУМ 2017" арга хэмжээ энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо.

Форумын зорилго нь: Говь-Алтай аймгийн хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд төрийн түшээд, эрдэмтэн мэргэд, бизнесийн болон хувийн хэвшлийн төлөөлөлүүд оролцлоо.

Форумын үеэр Аймгийн удирдлагууд Говь-Алтай аймгийг "ТӨРИЙН АЛБА ХҮНД СУРТАЛГҮЙ, АВИЛГА,ХЭЭЛ ХАХУУЛЬГҮЙ БОЛГОНО" гэдгээ амлалаа.

Энэ үеэр аймгийн засаг дарга аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын танилцуулга хийж,  төрөлх нутгийнхаа төлөө хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.  

Мөн орон нутагт хийгдэх бодит хөрөнгө оруулалтын санамж бичигт аймгийн удирдлагууд болон хөрөнгө оруулагч бизнесмен, компаниуд гарын үсэг зурсан юм.

 

Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан ажлууд

Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл нь аймгийн хөгжлийн цогц бодлоготой уялдуулан өөрсдийн боломжийн хүрээнд, нутгийн сайн санаат иргэд, аймгийн хөгжил дэвшлийн төлөө санаа нэгдсэн хүн бүрийн оролцоотойгоор Алтай нутгийнхаа ирээдүйг гэрэл гэгээтэй, оюунлаг, эв нэгдэлтэй иргэдтэй дэд бүтэц сайн хөгжсөн, эрүүл аюулгүй тохилог орчинд нийгмийн бүхий л үйлчилгээг чанартай хүртэн амьдрах боломж бүрдүүлэхэд гар бие оролцон бүхий л төвшинд нөлөөллийн арга хэмжээ явуулахаар эрхэм зорилгоо дэвшүүлсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Нутгийн зөвлөлөөс одоогийн байдлаар доорх ажлуудыг амжилттай зохион байгуулжээ.

 “Ногоон Алтайдаа- Сайхан амьдарцгаая” төсөл хэрэгжүүлж сүүлийн 2 жилд 15,000 модны  хөрс шороог стандартын дагуу бэлдэн, техник хэрэгслээр хангаж суулгацыг нийлүүлэн олон нийтийн оролцоотойгоор амжилттай тарьж, модны ургалтад анхаарч усалгаа, арчилгаа, харуул хамгаалалтыг аймаг орон нутагтай хамтран шийдвэрлэж байна.

Алтай нутгаас шинэ тутам хөгжиж буй спортын төрлөөс ирээдүйн оддыг төрүүлэх зорилго дэвшүүлж  “Их Алтайгаас- ирээдүйн одод” аян өрнүүлж, Аймгийн төвд талбайн теннисний 2 ширхэг  стандарт талбайг техник хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө. Мөн  мэргэжлийн багш дасгалжуулагчдын сургаж дадлагажуулан суралцагсад улсын хэмжээнд амжилт гаргажээ.

10 сумыг Ариун цэврийн байгууламжтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа

Нутгийн зөвлөл 2017 оны төлөвлөгөөндөө ариун цэврийн байгууламжгүй сумдын сургууль, цэцэрлэгийг стандарт ариун цэврийн байгууламжтай болгохоор тусгасан бөгөөд, хөгжлийн форумын үеэр 10 сумыг Ариун цэврийн байгууламжтай болгох 600 орчим сая төгрөгийн санхүүжилттэй ажлыг гишүүд дэмжигчид, тэргүүлэгчид, удирдах зөвлөлийн гишүүдийн хамт хариуцан хийхээр санамж бичигт Нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар, Аймгийн засаг дарга С.Гансэлэм нар гарын үсэг зурлаа.

 

Говь-Алтай аймаг ирэх жилүүдэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах, тогтвортой хөгжих боломж, бололцоог бүрдүүлэхэд уул уурхайн салбар голлох үүрэг гүйцэтгэнэ гэж тэд үзэв.  

Хариуцлагатай уул уурхайгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг ирэх жилүүдэд түлхүү хөгжүүлэхээр зорьж байгааг аймгийн  удирдлагууд онцолж байлаа.