Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Корпорейт Конвэншн центрт

09:00 цагт "Монголын геологи хайгуул-2017" чуулган болно. 

ЦУОШГ-н хурлын танхимд 

10:00 цагт Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан онол практикийн бага хурлыг зохион байгуулна. 

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч нар 2016 оны сонгуулийн дараа явуулсан иргэд олон нийт шинэ Засгийн газраас юу хүсч хүлээж байгаа тухай судалгааны үр дүн хэрхэн өөрчлөгдсөн талаар танилцуулна. 

АН-н шинэ байрны 5н давхарт 

11:00 цагт АН-аас намын дотоод сонгуультай холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт ГССҮТ-ийн Түлэнхийн төвд тоног төхөөрөмж хандивлах аян зарлаж байгаа талаар "Эрүүл энхийн түүчээ" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Япон улсаас орж ирсэн төслийн 500 сая төгрөгийг шамшигдуулсан талаар Хайбат ХХК-аас мэдээлнэ.

Стандарт, хэмжил зүйн газар

14:30-15:30 цагт Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлэх арга хэмжээ болно. 

Автотээврийн үндэсний төвд

15:00 цагт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ хамтран "Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах-2017" хэлэлцүүлгийг зохион байгуулна.