Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Чой Сүүн Силийн охины өмгөөлөгч үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй холбоотой дуулианы гол эзэн Чой Сүүн Силийн охиныг өмгөөлж байсан Данийн хуульч өнгөрсөн Баасан гарагт тодорхойгүй шалтгаанаар гэртээ нас баржээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид Данийн засгийн газраас Чой Сүүн Силийн охин Чун Юү Раг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа юм. Данийн прокурор Чой Сүүн Силийн охиныг Сөүлд шилжүүлж өгөх шийдвэр гаргасны дараа хуульч Питер Мартин Блинкенберг түүнийг үлдээхийн төлөө ажиллаж байжээ.

Ерөнхийлөгчийн нэр нөлөөг ашиглан Өмнөд Солонгосын том компаниудаас авсан хандивын мөнгөний багагүй хэсгийг Чун Юү Рагийн Германд амьдрах, морин спортоор хичээллэх зардалд зарцуулж байсан гэгддэг.

Блинкенберг энэ долоо хоногийн Даваа гарагт Данийн шүүхэд сүүлчийн удаа давж заалдахаар бэлдэж байсан юм. Чун Юү Ра өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Данид баривчлагдаж, одоог хүртэл Алборг дахь саатуулах төвд байгаа ажээ.

Хуульчийн үхэл Чой Сүүн Силийн охиныг Данид үлдээхгүйн тулд зохион байгуулагдсан аллага байх боломжтой хэмээн хэвлэлүүд сэжиглэж байна.

 

Эх сурвалж: Korea Times