Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж В.Бушийн ном бэстселлер болж байна

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш чөлөөндөө гарсан цэргийн алба хаагчдыг дүрсэлсэн зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн тус зурагнуудаа эмхэтгэн шинэ ном гаргаж, тэр нь хамгийн их борлуулалттай номын жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэж байгаа гэнэ. Түүний зургийн эмхэтгэл номын нэр нь “A Commander in Chief's Tribute to America's Warriors” бөгөөд 2001 оны есдүгээр сард болсон террорист халдлагаас хойш Ирак, Афганистаны дайнд явсан, гэмтэж, бэртсэн чөлөөндөө гарсан цэргийн алба хаагчдыг модель болгон дүрсэлсэн нийт 66 зураг багтсан байна.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр хэвлэгдсэн зургийн эмхэтгэл ном “Нью Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай баримтат бүтээлийн жагсаалтад хоёр долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигдсэн бол “Amazon.com” худалдааны сайтад бүх төрөл жанрын номууд дундаа хамгийн их борлуулалттай бүтээлийн жагсаалтын 18 дугаарт нэрлэгджээ.

Янз бүрийн байдлаар дүрслэгдсэн хөрөг зурагнуудын доод хэсэгт Ерөнхийлөгч асан Жорж Бушийн өөрийн гараар бичсэн цэргүүдийн амьдралын түүх мөн нийтлэгдсэн байна.

Зураг