Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэг огцруулсан үйл явдал 1,2,3,4…12 дарааллаар өрнөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсан үйл явдалтай холбоотой гол өдрүүд, тоон үзүүлэлтүүд нэгээс эхлээд 12 хүртэл дарааллаар үргэлжилж байгаа онцгой тохиолдлын талаар солонгосчууд ид хэлэлцэж байна.

Үүнийг зарим хүмүүс “Солонгосын хувь заяаг аврахаар далдын хүч нөлөөлсний илрэл” гэж үзэж байгаагаа сошиал сүлжээгээр бичих болсон юм.

Тоон дарааллыг дурдвал:

  • 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Пак ерөнхийлөгчийг огцруулах хуулийг хэлэлцэх парламентын санал хураалтанд оролцсон гишүүдийн НЭГ гишүүн түдгэлзжээ.
  • Улмаар энэ хуулийг 234 гишүүн дэмжсэн бол 56 нь эсэргүүцэж, 7 санал хүчингүйд тооцогдсон байна.
  • Хуулийг дэмжсэн саналын хувь 78 байжээ.
  • Үүний дараа Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ гаргах өдрийг гуравдугаар сарын 8 гэж зарласан юм.
  • Өмнөд Солонгосын парламент арванхоёрдугаар сарын 9-нд ерөнхийлөгчийг огцруулах хуулийг баталсан.
  • Үндсэн хуулийн шүүх гуравдугаар сарын 10-ны 11 цагт ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрээ танилцуулсан.
  • Пак Гын Хэ гуравдугаар сарын 12-нд Хөх ордныг орхижээ.

Үнэхээр дээрх үйл явдлын гол тоон үзүүлэлтүүд нь 1-12 хүртэл үргэлжилсэн байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Пак Гын Хэ Солонгос-Бразилийн бизнес уулзалтан дээр үг хэлэхдээ “Хэрвээ чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол бүх ертөнц чамайг дэмждэг юм шүү” гэж байсан нь дээрх тохиолдолтой таарч байгааг Өмнөд Солонгосын хэвлэлд бичжээ.

 

Эх сурвалж: Korea Times