Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"JOY" Австрийн хөгжмийн шилдэг хамтлаг болсон түүхээс

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
 

“Back to the 80, 90 Disco/Crocus” хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ удаад Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч "JOY" хамтлаг Монголд ирэхээр болсон. 1984 онд байгуулагдсан уг хамтлаг өдгөө Ази, Европын орнуудад аялан тоглолтооо хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байгаа билээ.

Тоглолтод “Шар айраг” хамтлаг хамтран оролцож Smokie ковер тоглолтоо хийнэ. Тиймээс гуравдугаар сарын 7-нд 20:00 цагт Crocus Event Hall-д  очсоноор нэгэн зэрэг хоёр хамтлагийн дууг сонсон үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой юм.

Standard тасалбар: 60,000 төг /1 ш уух зүйл, finger food /
VIP тасалбар: 100,000 төг /Баярын сэт ширээ/ 
GOLD VIP тасалбар: 100 USD /Баярын сэт ширээ/ 4, 6, 8, 10 хүний ширээний сонголттой.

 

Ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байсан ч төгсөөд бүгд өөрсдийн карьераа хөөжээ. Гэвч тэд 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдсэн нь “JOY” хамтлаг юм.  

"JOY" хамтлагийн уран бүтээлээс

1986 оны зун тэд хоёр дахь цомгоо Joy And Tears нэртэйгээр гаргасан. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан Japanese Girls сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд JOY хамтлаг Өмнөд Солонгос улсад Madonna болон Michael Jackson нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Bangkok, Hongkong, Singapore, Taiwan, Seoul зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна. Seoul хотод 12,000 гаруй үзэгчидтэй 2 удаагийн тоглолт хийж Jamsil Olympic цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд, Japanese Girls дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ. 

 

Тэдний гурав дахь цомог болох “Hello”–г Michael Scheickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний Чартад болон Европын орнуудын шилдэг чартуудад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй орнуудад борлуулагдсанаар Joy дэлхий дахинд нэрд гарах эхлэл болсон юм. 

Азийн аялан тоглолтынхоо дараа тэд АНУ-ын Калифорни, San-Jose хотын Shrine Auditorium театрт Хятад болон Вьетнамд тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын үеэр San-Jose-д авсан нэгэн зураг сүүлд "It happens tonight" синглийнх нь ковер болсон юм. Мөн 1987 оны зун Португал, Испани, Итали улсуудад тоглолтуудаа хийж Destination Heartbeat нэртэй нэгэн трак бичүүлсэн нь "Flucht in der Tod" киноны дуу болсон байна. Мөн тэр жилдээ Best of JOY буюу хамтлагийн шилдэг хитүүдийн коллекцоо гаргаж байсан. Энэхүү цомог  компакт диск дээр бичигдсэн нь дижитал ертөнцийн эхлэлийг тавьсан бүтээл болсон.

 
 
1988 онд хамтлагийн дууны найруулагч Andy Schweitzer тусдаа гарч хамтлагийнхаа нэрийг хэвээр авч үлдсэн бөгөөд бокалист Anzo-той хамтарч Joy нэртэй цомгоо бичүүлжээ. Харин 1994 онд хамтлагийн унаган 2 гишүүд болох Freddy Jaklitsch болон Manfred Temmel нар BMG студитай хамтрах гэрээнд үзэглэж Hello, Mrs. Johnson зэрэг шинэ синглүүдээ бичүүлсэн байна. Удалгүй тэд Johannes Groebl-ийг хамтлагийн шинэхэн гишүүнээр элсүүлж 1995 онд Felicidad  синглээ бичүүлжээ. 1997 онд Freddy Jaklitsch, Manfred Temmel нар Seer нэртэй хамтлаг байгуулсан нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Харин 2008 онд Manfred Temmel Seer хамтлагаасаа гарчээ.  

Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган 3 гишүүд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны 10 дугаар сарын 30-нд JOY хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг 4 хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан юм. 

2011 оны  долдугаар сарын 15-нд JOY хамтлаг Эстони, Viljandi Retro Fest танхимд Латви, Эстоны 7,000 гаруй үзэгчиддээ тоглолтоо хийсэн. Мөн оны 11-р сард Москва хотод дахин Disco 80 фестивалд тоглосон бөгөөд энэ удаад тоглолт Olympic цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.

Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолтооо хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна.  

 "JOY" ХАМТЛАГИЙН АМЖИЛТУУДААС

1982 онд зохиогдсон Eurovision дууны уралдаанд Австрийн дуу хөгжмийг тодорхойлсон тэдний Sonntag дуу шилдэг 10-т багтжээ.

JOY гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl–ын бичсэн анхны синглийн нэр бөгөөд энэ үеэс эхлэн хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн байна.

Тэдний дараагийн сингл болох Touch By Touch нь шууд л Европын топ 20 бүжгийн чартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууны №1-т жагсав. Энэ цомог нь Австри, Португал, Испани зэрэг орнуудад 50,000 хувь борлогдож Golden Status-ыг хүртэж байсан юм.