Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

89 дэхь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолыг "La La Land" 6 шагналаар тэргүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

89 дэхь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол манай цагаар өнөөдөр Лос Анжелес хотын Долби Театрт болж өнгөрлөө.

Энэ удаагийн ёслолын арга хэмжээнээс "La La Land" кино нийт зургаан төрөлд Оскарын шагнал хүртэж тэргүүлсэн юм.

 

"La La Land" бүтээлийн авсан шагналууд:

  1. Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин - Эмма Стоун
  2. Шилдэг кино найруулагч - Дамиен Казель
  3. Шилдэг кино дуу
  4. Шилдэг зураглал
  5. Шилдэг кино ая
  6. Продакшн дизайн

Харин "Moonlight" кино Шилдэг кино, Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Махершала Али, Шилдэг тохируулсан кино зохиол гэсэн гурван төрлийн шагналыг хүртсэн юм.

 

"Manchester by the Sea" кино Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин - Кэйси Афлек, Шилдэг кино зохиол шагналуудыг авлаа.

 

 

Энэ жилийн Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалттай энд дарж танилцаарай.

Эх сурвалж: oscar.go.com