Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн аварга зодоглосон Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

Б.Дөлгөөн
2017 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

54 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ цаг мөчид монгол бөхийн өргөөнөө эхэлж байна.

Өнөөдрийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, Аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, харцага Ц.Содномдорж нарын тэргүүтэй энэ цаг үед барилдаж байгаа бүх л шилдэг бөхчүүд  зодоглохоор хүрэлцэн иржээ.

ikon.mn сайтаас явуулсан Сар шинийн барилдаанд хэн түрүүлэх вэ? санал асуулгыг Р.Пүрэвдагва тэргүүлж Ч.Санжаадамба удаалсан дүн гарсан байна.

Сонирхуулахад өнөөдрийн барилдааныг шимтэн үзэхээр бөхийн хорхойтнууд маань өчигдөр үдээс хойшоос эхлэн бөхийн өргөөний гадаад дугаарлан бүтэн 24 цаг зогссон байна.