“Back to the 8090 Disco/Crocus” хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ удаад Европын хөгжмийн урсгалын тодорхойлогч "JOY" хамтлаг Монголд ирэхээр болжээ. 1984 онд байгуулагдсан уг хамтлаг өдгөө Ази, Европын орнуудад аялан тоглолтооо хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байгаа билээ.
Тоглолтонд “Шар айраг” хамтлаг хамтран оролцож Smokie ковер тоглолтоо хийнэ. Тиймээс гуравдугаар сарын 7-нд та Crocus Event Hall-д очсоноор нэгэн зэрэг хоёр хамтлагийн дууг сонсон үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой юм.