Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн амжилттай яваа эмэгтэй дасгалжуулагч

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн дээд лигийн Eastern баг Хонг Конгийн лигийг тэргүүлж, Азийн аваргуудын лигт оролцох боломжтой болгосон дасгалжуулагч бол Чан Юэн-Тинг гэх эмэгтэй дасгалжуулагч. Хонг Конгийн дээд лигт тус баг байгуулагдсанаас нь хойш гурав дахь жилийн ойгоор нь түрүүлж дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Өдгөө 28 настай тэрээр 2015 оноос эхлэн тус багийг дасгалжуулж ийнхүү Хонг Конгийн аварга болгожээ.

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд эрчүүд зонхилсон дээд лигт аваргын титэм хүртсэн анхны эмэгтэй дасгалжуулагч гэх алдрыг хүртсэн түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооноос өсөх ирээдүйтэй дасгалжуулагч хэмээн зарлажээ. Хонг Конгийн түүхэнд Азийн аваргуудын лигт Eastern багаас өмнө ямар ч баг тоглож байгаагүй юм.

Харин Азийн аваргуудын лигийн шатанд тэд Хятадын дээд лигийн Гуанжоу Эвергранд багтай таарч 7-0 онооны харьцаагаар хожигдсон ч дэлхий нийт дасгалжуулагчийг нь магтсан хэвээр байна. “Бид өнөөдөр маш их үнэ цэнээр, маш ихийг сурлаа” гэж тоглолтын дараа Чан Юэн-Тинг ярьжээ.

Хонг Конгийн хөлбөмбөгийн холбоо Чан Юэн Тингийг өнгөрсөн жилийн спортын шилдэг дасгалжуулагчаар тодруулан хөлбөмбөгийн клубээс гадна Хонг Конгийн шигшээ багийг дасгалжуулах талаар санал тавиад байна.